Хайрт ангийнхан минь, нэгэн дор цуглаж дурсамжаа хуваалцацгаая
2006 онд хамтдаа төгссөн ангийнхан
Эрдэнэт Монгол-Турк хамтарсан сургуулиа санаж байна уу? Нэгэн ангид хамт суусан өдрүүд, дотуур байрны инээдтэй шөнө, хичээлийн завсарлагааны хөл хөдөлгөөн, шалгалтын стрессийг хамтдаа давсан үе, хамтдаа өнгөрүүлсэн он жилүүд...
Удахгүй гурван өдөр Улаанбаатарт уулзацгаая — хуучин гэрэл зургаа эргүүлж харах, ангийнхаа хөгжилтэй явдлуудыг дурсан инээх, шөнө дунд хүртэл хамтдаа ярилцах, хэн нь хамгийн их өөрчлөгдсөнийг харах боломж чамайг хүлээж байна.
Фэйсбүүк группын админ, модератор найзууд маань